Хуулийн баримт бичиг
Үйлчилгээний нөхцөл
Өөрчлөлт оруулсан огноо: 2026.01.19
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Минатовэйр” ХХКомпани болон www.ezshop.mn сайтын харилцагч, үйлчлүүлэгчдийн хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
1. Ерөнхий нөхцөл
- Үйлчилгээний нөхцөл нь "Минатовэйр" ХХКомпани /цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэх/-ийн болон түүний www.ezshop.mn сайтын хэрэглэгч үйлчлүүлэгчдийн /цаашид хэрэглэгч гэх/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
- www.ezshop.mn нь АНУ-д үйлчилгээ үзүүлж байгаа онлайн дэлгүүрүүд болон үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчидтэй холбох, үйлчлүүлэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, шалган бүртгэх, тээвэрлэн гардуулах үйлчилгээг үзүүлнэ.
- Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч ezshop.mn сайтад бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцаагүй нь энэхүү баримт бичигт заасан үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд аливаа маргаантай асуудал гарсан тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.
- Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
2. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг
- Үйлчилгээ үзүүлэгчийн үндсэн үйл ажиллагаа нь үйлчилүүлэгчийн ezshop.mn сайтаар дамжуулан захиалсан барааны төлбөр тооцоог хүлээн авч, захиалгын хүсэлтийг АНУ дахь онлайн худалдааны сайтад дамжуулах бөгөөд захиалсан барааг Монгол улс руу тээвэрлэх, үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь захиалсан барааг Монгол улсад хүргэх агаарын шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэгчийг өөрийн үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн сонгох эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь АНУ дахь агуулахад ирсэн барааг тээвэрлэлтэнд бэлтгэж, хэрэглэгчийн ezshop.mn сайтад бүртгүүлсэн хувийн мэдээллийн дагуу тээврийн бичиг баримтыг боловсруулах үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь АНУ дахь агуулахад хүлээн авсан барааны тоо ширхэг нэр төрөл нь ezshop.mn сайтад цахим хэлбэрээр үүссэн захиалгын бүртгэлтэй таарч буй эсэхийг шалгах зорилгоор сав баглаа боодлыг онгойлгох эрхтэй.
- Хэрэглэгчээс авсан бараа захиалгатай холбоотой тодруулах зүйл гарах, бараа бүтээгдэхүүн дууссан, худалдан авалт хийх боломжгүй бол хэрэглэгчийн сайтад бүртгүүлсэн холбогдох мэдээллийн дагуу холбогдож нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн захиалгын төлвийн мэдээллийг хэрэглэгчийн ezshop.mn дээр үүсгэсэн бүртгэлтэй хаягт мэдээллэх үүрэгтэй.
- АНУ доторх тээвэрлэлтийн явцад гарсан аливаа эрсдэл, эвдрэл гэмтлийг үйлчилгээ үзүүлэгч бүрэн хариуцах бөгөөд хэрэглэгчийн сайтад бүртгүүлсэн холбогдох мэдээллийн дагуу холбогдон мэдээлж, хэрэглэгчтэй зөвшилцөх замаар ижил төрлийн барааг дахин захиалах эсвэл захиалагчийн ezshop.mn сайтад захиалга хийгдсэн дансанд бэлэн бусаар буцаан олгох үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь АНУ, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хилээр нэвтрүүлэхийг хориглосон, тусгай нөхцөл шаардлагын дор нэвтрүүлэх ангилалд багтсан болон олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо(IATA)-ын дүрмийн дагуу агаарын хөлөгөөр тээвэрлэхийг хориглосон нэр төрөл бүхий барааны захиалгыг хүлээн авахгүй байх, захиалгыг цуцлах, Монгол улс руу илгээхгүй байх байх бүрэн эрхтэй ба шаардлагтай гэж үзсэн тохиолдолд холбогдох төрийн захиргааны байгуулага болон хуулийн байгууллагад мэдэгдэх эрхтэй
- Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг бүрэн үзүүлэх зорилгоор хэрэглэгчээс дараах мэдээллийг авна. Үүнд:
Бүртгүүлэх болон нэвтрэх үед:
- • Имэйл хаяг
- • Нууц үг
- • Хандсан төхөөрөмжийн мэдээлэл
- • Күүки ба ижил төстэй хянах технологиуд
Захиалга хийх үед:
- • Овог
- •Нэр
- • Утасны дугаар
- • Хэрэглэгч хүргэлтээр авах сонголтыг хийсэн тохиолдолд хүргэлтийн хаяг
- Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн ачаа, бараа бүтээгдэхүүнийг тээвэрт гаргаснаас хойш заагдсан хугацаанд (Агаарын тээврээр ажлын 7-14 хоногm) Монгол улсад хүргэх үүрэгтэй. (Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан зэрэгээс үүдэн гарсан хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд энэхүү үүрэг хариуцлага хамаарахгүй болно.)
3. Хэрэглэгч талын эрх, үүрэг
- Хэрэглэгч www.ezshop.mn сайтад нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, зөвшөөрөх тохиолдолд “Би үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байна.” гэсэн сонголтыг идэвхжүүлснээр хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
- Хэрэв хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Ийнхүү татгалзсан тохиолдолд www.ezshop.mn сайтыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүйг анхаарна уу.
- Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр түүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгээ алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй.
- Хэрэглэгч өөрийн нууц үгээ өөрчлөх эрхтэй.
- Өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
- Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
- Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй.
- Хэрэглэгч нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа захиалга хийхдээ үйлчилгээ үзүүлэгчийн вэб хуудсаар дамжуулан захиалга хийж төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авалт хийгдэх ба бүтээгдэхүүний мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчийн вэб хуудсаар өгсөн шаардлагын дагуу барааны өнгө, размер, тоо ширхэгийг бичих, өөрийн холбогдох мэдээлийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь тээвэрлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-гаас Монгол улсруу захиалан авах эрхтэй. Хэрэглэгч тусгай хяналттай бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй холбогдон барааны талаар тодруулга авах, бичиг баримт бүрдүүлэлтэнд шаардлагатай мэдээллийг лавлах эрхтэй.
- Хэрэглэгч нь ачаа, барааныхаа мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч талаас асуух болон вэб сайтаар дамжуулан авах эрхтэй.
4. Төлбөр тооцоо
- АНУ-аас бараа захиалгын нийт үнийн дүнд доорхи зүйлс орсон байна. Үүнд:
- • Барааны үндсэн үнийн дүн
- • Америкийн худалдааны татвар
- • Тухайн барааг АНУ дотор үйлчилгээ үзүүлэгчийн байранд хүргэгдэх тээврийн зардал
- • Үйлчилгээний хөлс
- Үйлчилгээ үзүүлэгч нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар АНУ дахь онлайн худалдааны сайт руу захиалга автоматаар хийгдэнэ.
- Тээврийн зардал нь нийт үнийн дүнгээс тусдаа бөгөөд бараа агуулахад ирэх үед төлнө.
- Хэрэглэгч захиалсан барааг хүргэлтээр авахаар сонгосон тохиолдолд хүргэлтийн хөлсийг нэмж төлнө. Хүргэлтийн хөлсийг барааг хүлээн авах үед нийт үнийн дүн болон тээврийн зардлаас тусдаа төлнө.
- Захиалга баталгаажcан тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй.
- Үйлчлүүлэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд ezshop.mn сайтад хэрэглэгчийн эрхээр нэвтрэн дэлгэрэнгүй харах боломжтой.
- Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журамд нийцсэн цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан захиалгын төлбөрийг хүлээн авах бөгөөд тухайн захиалгын төлбөрийг банкны шилжүүлгээр болон бусад төрлийн цахим хэтэвч ашиглан төлөх боломжтой.
5. Хариуцлага
- Барааг хүлээн авах үед тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл учирсан нь тогтоогдвол Хэрэглэгчийн төлсөн төлбөрийг 100% буцаан олгоно.
- Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүний чанар “Минатовэйр” ХХК-тай хамааралгүй ба АНУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул захиалгын чанар болон бусад үзүүлэлтүүдэд “Минатовэйр” ХХК хариуцлага хүлээхгүй.
- Линкээр бараа захиалж байгаа үед дэлгүүрийн найдвартай байдалд Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс зөвлөмж өгөх бөгөөд хэрэв хэрэглэгч өөрийн хүсэлтээр аливаа баталгаагүй дэлгүүрээс барааг захиалан авсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хариуцлага хүлээхгүй
- Захиалсан бараанаас огт өөр бараа ирэх, барааны өнгө, размер буруу байсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй харилцан хэлэлцэж асуудлыг шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. (Бараа бүрэн бүтэн тохиолдолд)
- Ачаа дамжин өнгөрөх улс орнуудад гарсан тээвэрлэлтийн саатал аливаа байгалийн гамшиг зэргээс үүдсэн тээврийн саатал, түүнээс үүдсэн хугацаа хоцролтын асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд үүнээс бусад тээвэрлэлтийн явцад захиалсан бараанд аливаа гэмтэл эвдрэл хохирол учирсан бол Хэрэглэгчийн хийсэн төлбөрийг буцаан олгоно.
- Монгол улсын гааль дээрхи шалгалтын улмаас задарсан бараа бүтээгдэхүүний лац түүнчлэн задаргаа орсоноос үүдсэн аливаа асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд захиалсан бараа бүрэн бүтэн байгаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. (үйлдвэрийн лац нь гаалийн шалгалтанд задарснаас үүдсэн тохиолдолд)
- Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч зүгээс аливаа захиалгын бараанд баталгаа олгохгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нь дамжин тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа болно. (Захиалан авч буй бараанд үйлдвэрлэгчийн баталгаа дагалддаг бөгөөд энэ тухай мэдээллийг хэрэглэгч өөрөө шалгах үүрэгтэй)
- Захиалгын барааг хэрэглэгчид олгох үед бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.
- Тээвэрлэж буй онгоцны хуваарьт өөрчлөлт орох, авиа компаний дотоод зохицуулалтаас үүдэн ачаа тээвэр саатах, хилээр нэвтрүүлэлттэй холбоотой гаалийн хяналт шалгалтаас үүдэлтэй хугацаа хоцорсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.
6. Хориотой болон тусгай зөвшөөрөлтэй бараа
Монгол улсын гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Хориглосон барааны жагсаалттай танилцах: legalinfo.mn
Тухайлбал:
- • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
- • Хориотой ургамал, амьтан
- • Хар тамхи, мансууруулах бодис, түүнтэй холбоотой багаж хэрэгсэл
- • Монгол улсад ашиглахыг хориглосон химийн болон хорт аюултай бодис
- • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт
- • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
- • Бүх төрлийн спирт
- • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлс
- • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйлс
7. Маргаан шийдвэрлэх
- Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн санал гомдлыг 69920164 утсаар мөн ezshopmn@gmail.com имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
- Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан, Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан тогтоол, хориг, захирамж зэрэгээс үүдэн гарсан тээврийн үйл ажиллагааны тасалдал, хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч тал өөрийн эрх үүргээ зөрчсөн, хэрэглэгч талд хүндрэл учруулсан бол харилцан хэлэлцэж маргааныг шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал нь хэрэглэгчийн эрхийг цуцлах, цаашид үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.
- Үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг талууд зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд эс хүрвэл талууд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ
